
Улаанбаатар–Хөшигийн хөндийн Нисэх онгоцны буудал чиглэлийн 32,2 км авто замын 24 км-ээс 24.5 км-ийн хоорондох авто замын зорчих хэсгийн хоёр эгнээг есдүгээр сарын 17-ны өдрөөс аравдугаар сарын зургааны хүртэлх хугацаанд түр хааж засварлахаар болжээ. Иймд Зам тээвэр хөгжлийн төвөөс жолооч нарт хандан замын хөдөлгөөн зохион байгуулалтын схемийн дагуу хөдөлгөөний аюулгүй байдлаа ханган хурдаа тохируулж зорчихыг анхаарууллаа.