Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Нийгэм

ХХААХҮЯ: Угаасан ноолуур экспортлохгүй

Монгол Улс жилдээ 10 мянга орчим тонн ноолуур бэлтгэх нөөцтэй. Нийт бэлтгэсэн ноолуурынхаа 80 орчим хувийг нь зөвхөн угаасан байдлаар экспортолдог. Нэг жилд бэлтгэж буй 10 мянган тонн ноолуурыг дотооддоо бүрэн самнах боломжтой хэдий ч суурилагдсан хүчин чадлынхаа 20 гаруйхан хувийг ашиглаж байгаа юм.

2023 оноос хялгас ялгахаас дээш боловсруулалт хийсэн чанар, стандартын шаардлага хангасан ноолуурыг үйлдвэрлэх болон экспортлохтой холбоотойгоор “Ямааны ноолуурын боловсруулалт, худалдаанд мөрдөх техникийн зохицуулалт”-ыг салбар яамнаас боловсруулан Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн батлуулах аж.

Уг зохицуулалт батлагдан хэрэгжсэнээр угаасан ноолуур экспортод гарахгүй, харин 3.880 тонн самнасан ноолуур экспортолж, 2.5 сая ширхэг бэлэн бүтээгдэхүүн борлуулж, салбарын борлуулалтын орлогыг 600-700 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх боломжтой гэсэн тооцоолол гарсан байна. Мөн анхан шатны боловсруулах үйлдвэрт одоогийн байгаа 2200 ажлын байрыг тогтвортой хадгалах, 4400 орчим ажлын байр шинээр нэмэгдэнэ гэдгийг салбар яамнаас мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)