
БНХАУ-ын Үндэсний баяр аравдугаар сарын 1-3-ны өдрүүдэд тохиолж буйтай холбоотойгоор хоёр улсын авто замын боомтууд амрах юм байна.
ГХЯ-ны мэдээлснээр Монгол-Хятадын хилийн авто замын боомтууд 2022 оны аравдугаар сарын 1-7-ны өдрүүдэд амрах юм байна. Харин Замын-Үүд, Гашуунсухайт авто замын боомтууд аравдугаар сарын 4-ний өдрөөс хуваарийн дагуу хэвийн ажиллахаар Хятадын талтай тохиролцсон байна.