Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Нийгэм

ОХУ-аас ирсэн 8211 иргэний 1292 нь визээ сунгуулжээ

ОХУ-д цэргийн хэсэгчилсэн дайчилгаа эхэлснээс хойш Монгол улсад зорчих орос иргэдийн тоо эрс нэмэгдсэн. Тухайлбал, дайчилгаа зарласны дараа буюу өнгөрсөн сарын 21-ний өдрөөс аравдугаар сарын 4 хүртэл ОХУ-ын 8211 иргэн Алтанбулаг боомтоор орж иржээ. Эдгээр иргэдийн 1292 нь визээ дахин 30 хоногоор сунгуулсан байна.

ОХУ-аас орж ирсэн иргэдийн тоог танилцуулъя:

2022 оны есдүгээр сарын 20-ны өдөр 261 иргэн,

2022 оны есдүгээр сарын 21-ний өдөр 263 иргэн,

2022 оны есдүгээр сарын 22-ны өдөр 830

2022 оны есдүгээр сарын 23-ны өдөр 867

2022 оны есдүгээр сарын 24-ны өдөр 931

2022 оны есдүгээр сарын 25-ны өдөр 984

2022 оны есдүгээр сарын 26-ны өдөр 1018 иргэн Монгол Улсын хилээр нэвтэрчээ.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)