
“Гоёл-23” наадмын Гала тоглолт энэ сарын 27-нд Шангрилад болно
Монголын загварын ертөнцийнхний хамгийн нэр хүндтэй наадам бол "Гоёл-23" 35 дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна. Жил бүрийн арванхоёрдугаар сарын эхээр зохион байгуулдаг уг наадмыг энэ жил 11 дүгээр сарын сүүлээр зохион байгуулахаар болжээ.
Тодруулбал “Гоёл-2023” арваннэгдүгээр сарын 23-25-ны өдрүүдэд Holiday Inn зочид буудлын их танхимд загварын 7 хоногоор эхэлнэ. Энэ удаагийн гоёл наадмын онцлог нь дизайнерууд
өөрт оногдсон 15 минутын хугацаанд бүтээлээ шилдэг загвар өмсөгчдөөр дамжуулан амилуулна. Мөн өмнөх жилүүдийн наадамд номинаци тус бүрээр шилдэг шалгардаг байсан бол энэ удаа
Мөн шагналын сан нэлээд өссөн гэдгийг зохион байгуулагчид онцолсон.
“Гоёл-23” наадмын Гала тоглолт энэ сарын 27-нд Shangri-la зочид буудлын их танхимд мэргэжлийн өндөр түвшинд зохион байгуулагдана.