Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Нийгэм

" Goyol 2023" загварын шоуны ялагчид маргааш тодорно

Монголын Дизайнериудын Холбоо санаачилан жил бүр зохион байгуулдаг Монголын хувцас загварын тэргүүн дээд наадам болох "Goyol 2023" 35 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдаж байна. Энэ жилийн "Goyol 2023" наадам 11 сарын 23-25-ны хооронд "Holiday Inn" зочид буудлын их танхимд загварын 7 хоногоор эхэлсэн. 11 сарын 27-нд "Shangri-la" зочид буудлын их танхимд Гала тоглолтоо хийж, ялагчаа шалгаруулан өндөрлөх юм.
Цар тахлын улмаас хоёр жилийн хугацаанд завсарласан уг наадамд алдартай топ моделиуд багтсанаас гадна шинэ үеийн сор болсон 50 гаруй охид залуус оролцож байна.
Мөн шилдэг дизайнерууд 2023 оны загварын хэв маягийг илэрхийлсэн өөрсдийн дахин давтагдашгүй бүтээлээ тайзнаа амилуулж байгаагаараа онцлогтой аж.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)