Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Нийгэм

Сурагчдын хичээл эхлэх өдөр өдөртөө -9 градус байна

Сурагчдын нэгдүгээр улирлын амралт 6 долоо хоног үргэлжилж байна. Хоёрдугаар улирлын хичээл ирэх даваа гарагт буюу 30-ны өдөр эхлэх ба энэ өдөр цаг агаар харьцангуй гайгүй буюу хүйтний эрч сулрах аж. Тодруулбал, өдөртөө -9 градус хүйтэн байна хэмээн ЦУОШГ-аас мэдээлжээ.

Сурагчдын хичээл, амралт, цаг агаартай холбоотой товчхон мэдээлэл:
- Хоёрдугаар сарын 21-23-ны өдрүүдэд буюу сар шинийн өдрүүдэд сурагчид амарна.
- Хоёрдугаар сарын эхний хагаст цаг агаар олон жилийн дундаж түвшинд байна.
- Зудтай аймаг сумдын малчин өрхийн хүүхдүүдийг сурах уян хатан нөхцөл боломжоор хангана
- Томуу томуу төст өвчний дэгдэлт өмнөх оны мөн үеэс нэмэгдээгүй байна
- Хичээлийн жилийн бүтцийг хаврын төгсөлт, элсэлттэй уялдуулан зохион байгуулдаг.
- 6-9 дүгээр сар гэдэг бол хүүхдүүд дархлаагаа дэмжих, дараагийн хичээлийн жилд бие болон сэтгэлээ бэлдэх хамгийн тохиромжтой, шинжлэх ухааны үндэслэлтэй хоног хугацаа байдаг.
- Багш ажилтнуудын амралтын хуваарь, төсөв мөнгөний бодлогыг мөн хичээлийн жилийн бүтэцтэй уялдуулдаг. /Эх сурвалж: БШУЯ/

II улирал- 2023.01.30-2023.03.24 хүртэл хичээллэнэ /Амралт 2023.03.27-2023.03.31/
III улирал- 2023.04.03- 2023.06.09-нийг хүртэл хичээллэнэ.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)