
Завхан аймгийн Баянтэс сумын ерөнхий боловсролын сургууль шатаж, онцгой байдлын албан хаагчид унтраахаар ажиллаж байгааг ОБЕГ-аас мэдээлсэн. Өглөө 06:00 цагийн байдлаар галын тархалтыг зогсоосон бол одоогоор бүрэн унтраахаар ажиллаж байгаа аж.
Энэ талаар онцгой байдлын газраас тодруулахад "Галын дүгнэлтийг урьдчилсан байдлаар мэдээлэх боломжгүй. Хүний амь нас эрсдээгүй. Дөрвөн давхар сургуулийн барилгын галын тархалтыг зогсоосон ч хяналт тавьж бүрэн унтраахаар ажиллаж байгааг Завхан аймгаас мэдээлсэн" гэлээ.
Онцгой байдлын ерөнхий газрын мэдээлснээр 220 хүүхдийн хичээлийн байр шатаж байна гэсэн дуудлага өнгөрсөн шөнө 01:59 цагт бүртгэгджээ. Аймгийн онцгой байдлын газрын Тэс сум дахь Гал түймэр унтраах, аврах 57 дугаар ангийн алба хаагчдыг очиход тус сумын Ерөнхий боловсролын сургуулийн 20х70 метрийн хэмжээтэй 220 хүүхдийн хичээлийн байр шатаж байсан аж.