Тухайлбал, “Агаарын бохирдлыг бууруулах чиглэлд нарны эрчим хүчийг ашиглан гэр хорооллын дулааны асуудлыг шийдвэрлэх замаар яндангүй болгох, авто замын түгжрэлийг бууруулахад тодорхой төсөл арга хэмжээг хэрэгжүүлнэ. Үүний тулд Энэтхэг улсын арга туршлага, технологийн дэвшил, инженерийн шийдлүүдтэй танилцах бүрэн боломжтой”-г дурдлаа.
Энэтхэгийн Элчин сайд ноён Атул Малхари Готсурвэ “Нийслэлийг хөгжүүлэхийн төлөө хэрэгжүүлж эхэлж байгаа бодлого, шийдлүүд иргэдийн амьдрах нөхцөлийг сайжруулна гэдэгт итгэж байна. Хөрөнгө оруулалт, хамтын ажиллагаа, боловсрол, дэд бүтэц гээд өргөн хүрээнд таны санал санаачлагыг дэмжих, хамтарч ажиллахад бэлэн” гэдгээ илэрхийллээ.