Улаанбаатар-Эрээн-Улаанбаатар чиглэлд өдөр бүр нийтийн тээврийн автобус явах болсныг Автотээврийн үндэсний төвөөс мэдэгдлээ. Тодруулбал тус чиглэлд өдөр бүр Баянзүрх автовокзалаас 21:00 цагаас том оврын автобусаар үйлчлэх зорчигч тээврийн маршрут нээгдсэн юм. Өчигдөр орой Зам тээврийн яамны зарим газрын дарга нар болон бусад холбогдох албан тушаалтнууд, хэвлэл мэдээллийн багийнхан уг үйл явдалтай танилцахаар хөдөлсөн байна.
Харин зорчих тасалбарын тухайд том хүн 55000 төгрөг, хүүхэд 27500 төгрөг. Зорчих тасалбарыг Баянзүрх, Сонгинохайрхан автовокзал, Нарантуул ОУХТ, Төмөр замын төв буудлын билетийн кассаар болон онлайнаар захиалах боломжтой.
Д.Болор