Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Улс төр

Ерөнхийлөгчид нэр дэвшигчээ намын даргаа сонгосон шигээ тодруулъя

Ардчилсан намын гишүүдэд илгээх ил захидал
 
Ардчилсан намын гишүүн Та бид ардчиллын түүхэнд цоо шинэ хуудас нээж чадлаа. Ардчилсан намын 85 мянган гишүүн бүртгүүлж Ардчилсан намын даргаа сонгон, улс төрийн шинэ соёл, шинэ жишиг тогтоолоо. Тав, арван фракцийн толгойлогч, үгсэн тохирдог хуучин явдал ард хоцорлоо. 
 
Гишүүдээсээ асуудаг нам, гишүүд нь шийддэг нам, цаг, цаас хэмнэдэг цахим нам, ой санамжтай нам, өндөр хариуцлагатай нам болгохын төлөөх шинэчлэлийн санал санаачилгуудаас маань зарим нэг хэсэг нь ч гэлээ бодитой ажил болж эхэлсэнд сэтгэл тэнэгэр байна. 7000 км аялж, үнэний элч болсон 1300 гишүүнтэйгээ уулзан “ам нээвэл уушиг нээсэн”-ий ач тус хэмээн талархаж байна. Ардчилсан намын даргын сонгуульд нэр дэвшин өрсөлдсөн таван нөхрийнхөө улс төрийн үйл хэрэгт улам их амжилтыг хүсэн ерөөе. Ардчилсан намын шинэ удирдлага, Ардчилсан намын эх үндэс болсон эгэл олон гишүүддээ түшиглэн шинэ амжилт, шинэ ялалтад хүрэх шинэ цаг нэгэнт эхэлсэн гэдэгт итгэж байна. Шинэчлэл дөнгөж эхэлж байна, шинэчлэх зүйл дэндүү олон байна. 
 
Өвөр зуураа хэмлэлдсээр өрөөл бусдын идэш болж, эрч хүч, эрхэм зорилгоо ч мартчихдаг дотоод зөрчлөө даван гарч, иргэд сонгогчдынхоо итгэлийг эргүүлэн авах шинэ сорилттой Та бид тулгарч байна. Их сорилтын эхний том даваа нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль. Монголын бүх ард түмнээс сонгогддог учраас Монгол төрийн босго өндөр гэдгийг нотлон харуулдаг өндөр шалгуур. Намын даргаа намын гишүүд нь сонгосны адилаар ардчилсан төрийн тэргүүнд нэр дэвшигчээ ардчилсан замаар тодруулахыг уриалж байна. Ардчилсан шийдвэр бүхэн Ардчилсан намын давуу тал. Ардчилсан нам ардчиллаараа л гоёдог. Ардчилсан намын мянга мянган гишүүд, дэмжигчдийн итгэлийг тээсэн нэр дэвшигч ард түмний ч сэтгэлийг татаж чадна. Монголчууд бид хурдан морь, хүчит бөхөө нарийн гярхай ажиж, шинжиж чаддаг. Монголчууд бид төрийн жолоо атгах хүнээ түүнээс илүүгээр шинжин тодруулах мэргэн хараатай гэдэгт итгэж байна.
 
 Миний бие Та бүхнийхээ итгэл, дэмжлэгээр Монгол Улсын гурван ч Ерөнхийлөгчтэй хамтран ажилласан туршлага, судалгаа, ажиглалтдаа үндэслэн, төрийн тэргүүний сонгуульд өрсөлдөгч үндсэн гурван тулгуур чанартай байх ёстой гэж үздэг. 
 
Нэгд, дэлхийн иргэн, Монголын Ерөнхийлөгч 
 
Дэлхийн II дайны дараа тогтсон олон улсын дэг журам эрс өөрчлөгдөж болзошгүй энэ эгзэгтэй цаг үед төр тэргүүлэх хүн дэлхийг харах нүдтэй, тунгаах ухаантай байх ёстой. Дэлхийтэй хэл, хөл зөрдөггүй эрдэм мэдлэгтэй хүн бага орны том Ерөнхийлөгч байж чадна. 
 
Хоёрт, нэр цэвэр байх
 
Монголчууд нэртэй, төртэй хүн хэмээн хэлэлцдэг. Намтар түүх нь сэвтээгүй, нэр цэвэр нэгнээ сонгож илгээх мэргэн хараа манай намын гишүүдэд бий. 
 
Гуравт, эвийг эрхэмлэгч
 
Төрийн тэргүүн намчирхдаггүй, алагчилж ялгаварладаггүй, түвшин нуруутай байх учиртай. Түмэн олноо улаан, цэнхэр, хот, хөдөө гэх зэргээр алагчилдаггүй байх нь эвийг сахиж, төрийг төлөөлөх чанар нь Ерөнхийлөгчийн албыг нэр төртэй хашихын сайн шинж билээ.
 
Ардчилсан нам өөрчлөгдвөл Ардчилсан төр өөдөлнө. Ардчилсан шинэчлэлийн, анхны том сорилтоо ардчилсан замаар давцгаая. Миний бие 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхгүй. Ардчилсан намын амжилтын төлөө санал, санаачилгатай, идэвх зүтгэлтэй ажиллах хүсэл зориг, хүлээсэн үүргийнхээ дагуу энэхүү ил захидлыг бичлээ. Ардчилсан намаа шинэчилсэн шиг шинэчилье. 
 
 
              Ардчилсан намын гишүүн Пунцагийн ЦАГААН
 
 
                  2017-02-08
 
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (77)
Зочин [103.26.193.173] 2017/02/15
Цагаан уг нь еронхийлегчийн том зевлех байсан хvн эе эвийг хир сахиулсан бол ...еер еронхийлогч гарвал эе эвийг сахиад енгерсен буруутангуудад
Зочин [139.5.217.93] 2017/02/15
Bas hudlaa yarij hulgai hiideggui hun baih yostoi
Зочин [202.9.42.134] 2017/02/15
Naad ner dedhine gesen zaraa ustaga Amarjargal Altanhuyg 2 s eer hun baihgui.
Зочин [202.70.46.216] 2017/02/15
A.N dargaa buruu songoson hol ywahgvi
Зочин [202.9.43.85] 2017/02/15
Ichih nuurendee ileg naasan hudalch n o vsh bitgii tenegt
Зочин [202.179.29.50] 2017/02/14
Jor mededeg. Emchees Zoblon uzsen chawgants deer gedeg mongol ardin zuir tsetsen ugiig Bi Anh helsiim gedegee bolioroo!!!
Зочин [66.181.188.168] 2017/02/14
Tsagaandaa garsan hun shuu dee. L.Amarjargaliig devshuulbel harin yalah bh shuu
Зочин [103.9.89.210] 2017/02/14
Zochidoo ene hunii hemjeend hurchiheed muulsan der bhdaa
Зочин [202.70.46.212] 2017/02/14
Tarvagadorjiin tomsogo chi ner devshinene gej shivshigteerei tomsognii shaaraa haga oshiglono shuu lalaraa lumpen pizdaa morooroo zailaarai
Зочин [66.181.180.193] 2017/02/14
Оерийгее дэвшуулэх гээд л негее муухан арга аа хийгээд байгаамуу.
Зочин [103.10.22.2] 2017/02/14
энэ бол аймаар арга байх даа
Зочин [66.181.189.102] 2017/02/14
tsarai muutiin tuil mine odoo boliochee. elbegdorjtoigoo hol xail muusdin novshnuud harhaas uzliin muuhai hun bna
Зочин [103.26.193.173] 2017/02/13
Цагааны еронхийлогчийн энтэй гэж хаашаа харсан юм байдаг юмбэ.
Зочин [202.70.46.217] 2017/02/13
loloooloo
Зочин [112.72.11.107] 2017/02/12
Mundag hun shuu saihan sanaa gargajee demjij bn uuruu yrunhiilegchid ner dewsheesei bilee
Зочин [112.72.9.138] 2017/02/11
ELBEGDORJ STAGAAN GEJ NVVREE XIIX GAZARGVI MONGOLIIN LUIBARCHIN XULGAICHUUD ODOO UY GEJ XUSTAAD BAIGAAM BE ? STAGAANDAA GARSAN MONGOLIIN KARMANII XULGAICHUUD
Зочин [112.72.9.138] 2017/02/11
vgsenii chini namiin dargaa songoloo gej lubardaj namiin darga bolchixood uyn namiin darga marga yriad baigaa lalruud beeeeeeeeeee
Зочин [59.153.115.40] 2017/02/11
AN aas singogdog hun baiilhgui
Зочин [202.21.106.142] 2017/02/11
Ер нь бүх намуудаас ,бие даагчдаас ерөнхийлөгчид нэр дэвших хүмүүсийг сонгож гаргаад ард түмний санал асуулгаар анхан шатны шалгаруулалт хийе. Тэд нараас 50000 аас дээш санал авсан хүмүүсийг шууд ерөнхийлөгчийн сонгуульд оруулж өрсөлдүүлье. Тэгэхгүй бол жинхэнэ сайн ерөнхийлөгч гарах боломжгүй.
Зочин [27.123.214.116] 2017/02/11
Цагаан бол ерөнхийлөгчийн энтэй хүн дээ
Зочин [27.123.214.114] 2017/02/14
цагаан бол монголын шилдэг улс төрчдийн нэг яах аргагүй мөн элбэгээ муу хогоос л болоод унчихгүй бол....
Зочин [27.123.214.109] 2017/02/11
дэмжиж бна.амаржаргалыг сонгоё
Зочин [27.123.214.114] 2017/02/14
амаржаргалыг дэмжихгүй ээ биёээ тоосон зөрүүд хачин зантай хүн хүмүүс мэдэхгүй нэг л сайн хүн харагдаад байгаа байх бид олон жил нөхөрлөсөн улс амараа хэрэггүй
Зочин [124.158.109.232] 2017/02/11
ЗӨВ
Зочин [202.9.42.134] 2017/02/11
AN Amarjargaliig gargaj ireh zangarag bnuu ugui uo magadgui huivaldaand ordoggui huniig demjihgui bj medene de .Amarjargalaas eer songolt baih esgui .
Зочин [124.158.112.56] 2017/02/11
Р.Амаржаргалыг бол бүх Монголчууд дэмжих байхаа. өөр хүн харагдахгүй байгаа. Ямар Шан ши мужаас Шаахайтайгаа ирсэн цагаач Далай луухааны охин Цэвэлээс гарсан Энхболдыг сонголтой биш
Зочин [202.70.46.209] 2017/02/11
Танай намд ерөнхийлөгч болох хүн байхгүй ээ бүү горьд
Зочин [203.91.117.8] 2017/02/11
henii nohoi we
Зочин [103.229.120.165] 2017/02/11
Чам шиг хазгай хэлтнүүд Монголын төрийг самууруулж ертөнцийн шившиг болгож дууслаа. Одоо энэ ойрдуудыг төрд ойртуулах хэрэггүй гэдгийг бүх Монголчууд минь ойлгох цаг болсон шүү
Зочин [150.129.142.138] 2017/02/10
Ta nar darga tserge bolohkoo urital bolgohk yum boliochjaahkan hurz bariad ajil hiigeech
Зочин [202.9.41.37] 2017/02/10
Элбэгзовлон, тууний алиа салбадай Харанхуй хар та 2 - оор монгол дутахгуй!
Зочинbi [202.179.31.68] 2017/02/10
sagan bitgii uhaantai sarail chamaig hun bolgon medne
Зочин [103.229.121.35] 2017/02/10
Цагаан битгий донгос зайл.
Зочин [122.201.22.250] 2017/02/10
elbegee ene 2 neg teregnii dugui.erdented zes bolovsruulah hamtarsan uildvertei.tsagaanii avgai zahiralion hiideg ahiad uildver barij bgaa.ene turd hereggui nuhur.
Зочин [182.160.2.53] 2017/02/10
Elbegdorj ene 2iin yalgaa yuundaa bnaa heleed uguh oilguulchih khun bnuu
Зочин [27.123.214.106] 2017/02/10
Elbegdorjiin baruun gar bna uu zuun gar bna u ta ooroo mongol hunii hubd ooriigoo eronhiilogchd tohiroh hun gej bodoj bna uu busaad eronhiilogch naraas ugaar onslogtoi be jich.elbgeegees
Зочин [103.10.22.2] 2017/02/10
намын даргаа жинхэнэ луйвраар сонгочихсон чинь бүр амташчихжээ
Зочин [103.229.121.235] 2017/02/10
Арыг нь хаах гэж гаргаж байгаа юм боловуу?
Зочин [103.229.121.235] 2017/02/10
Өндөр албан тушаалд өчнөөн удлаа гээд улс оронд хийсэн юм байна уу? Одоо боль!!!! Албан тушаалд дуртай гэдэг нь тодорхой.
Зочин [103.26.195.154] 2017/02/10
П.Цагаан бол дэлхийн хэлтэй, хөлтэй, өндөр боловсролтой, өргөн мэдлэгтэй, өвлүүлэх туршлагатай, өвч чанагдсан хүн дээ.
Зочин [27.123.214.120] 2017/02/11
Тэгж харагдаач... Элбэгдоржтой нийлээд Эрдэнэт ГОК-ын талбай дээр хувийхаа "Ачит Ихт" зэс катодын уйлдвэрийг Лу.Болдоос булаасан.. хариуд нь Лу.Болдын эруугийн хэргийн Прокурор дээр хэрэгсэхгуй болгосон шуу дээ...
Зочин [203.91.115.44] 2017/02/09
idsen uusna tsagaan xelchix
Зочин [27.123.214.121] 2017/02/09
Holooo ochij hutsaa muu elbegdorjiiin nohoi seruun zuudleeee
Зочин [27.123.214.104] 2017/02/09
Элбэгээгийн баруун гар, еронхийлогчид нэр дэвших гээд албан тушаалаа огсон доо. энэ хун болбол элбэгээгээс ялгаагуй юм болно доо
Зочин [202.126.91.96] 2017/02/09
stagaan bol turdiig zegtslh hun dee uginl ard tumnihe tuluui ywsn demjij ba uuhaa urigshaa
Зочин [122.201.31.19] 2017/02/10
Монголын төрд улаан цагаандаа гарсан 2новшийн улаан цагаан мөн ч их удаж бн тэд цэгцлэнэ гэвэл түй май гэж бгагшдээ
Зочин [27.123.214.104] 2017/02/09
Тэнэгт, одоо болноо, еронхийлогчоор тов нутагаас гаргана шуу, багууд сэтгэлгуй
Зочин [27.123.214.116] 2017/02/10
Хэн гэж арай чи миеэгээ чирж гаргах уу.
Зочин [66.181.186.111] 2017/02/09
За тэгж балраад яахав,зүгээр л Амаржаргалыг дэвшүүлсэн нь дээр байхаа
Зочин [103.229.120.161] 2017/02/09
Эрдэнэтйин овоолгоо улсад буцааж өгчихөөд үүнийгээ яриарай
Зочин [49.1.169.190] 2017/02/09
Bi ene huniig suuliin uedl zuragtaar harah bolson davgui zuv yum yaridag hunshig sanagddag mongoliin ard tumen nam bus huvi huniiig ni harj songoltoo hiine gedegt it gej bn bi R. Amarjargaliig demjij bn Amarjarguaishig shudrag zuv bodoltoi hun MAH AH bhguil bolovuu gej bodoj bn
Зочин [103.229.120.154] 2017/02/09
МУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧИД АН-ААС Р.АМАРЖАРГАЛ Л ДЭВШИХ ЮМ БОЛ АН ЯЛНА. ӨӨР БОХИР УУДАГ ДЭВШҮҮЛЖ МАН-Д БОЛОМЖ БҮҮ ОЛГО.
Зочин [66.181.160.16] 2017/02/11
Yostoi zov
Зочин [103.229.120.154] 2017/02/09
За боль доо. МАН-- д БЭЛЭГЛЭХ ГЭЭГҮЙ ЮМ БОЛ ТЭНЭГТЭХ ЭЭ БОЛЬЖ ҮЗ П.ЦАГААН ГУАЙ. ХЭНИЙ ДААЛГАВАРААР ИНГЭЖ БАЙГАА ЮМ БЭ. АН-ЫН ШИНЭ ДАРГА ТАНЫХААР БУС УХААЛАГ ХАНДАНА БАЙХ ШҮҮ.
Зочин [103.26.194.234] 2017/02/09
utgatai ym bicheechee , usan tolgoilchood..,
Зочин [202.126.91.96] 2017/02/09
en tsagaanuu ih ym uzsn tolgoo shuu demjij ba.
Зочин [27.123.214.105] 2017/02/09
Цагаан нэр дэвшивэл дэмжинэ
Зочин [66.181.184.71] 2017/02/09
Demjij bn
Зочин [183.177.98.218] 2017/02/09
Demjij bna. AMJILT...
Зочин [122.201.22.171] 2017/02/09
Amarjargal l shaanstai shuu. Uur hun bhgui
Зочин [150.129.143.34] 2017/02/09
Мэдрэлтээд байв намаа шившиг болгож дууслаа
Зочин [122.201.24.41] 2017/02/09
1,Эба шиг МАН-д уравчихвал яанаа 2,би уг нь өрсөлдмөөр л б,а даанч нэрээ дэвшүүлэх таксны мөнгө байхгүй.
Зочин [66.181.190.200] 2017/02/09
Аль болох задруулах арга олох юм энэ нь луйвардсан юмтай хүнд л ашигтай
Зочин [202.9.43.6] 2017/02/09
Gaigui khun shigl bodogddog yum daa.
Зочин [202.9.40.3] 2017/02/09
Амаржаргалаас өөр хүн байхгүй, Батүүл хүүгийнхээ буянаар оффшор гэж дуудагдсан байгаа , бас зоригын хэрэг, женко уул нь дажгүй даанч төмөр зам, спирт, хүүхэн шуухан гээд асуудал гарна, алтанхуяг бол дэмий дээ бичвэл роман болох гээд байна
Зочин [43.242.242.56] 2017/02/09
Tsagaan bol Elbegdorjiin baruun gar
Зочин [66.181.164.47] 2017/02/09
тэгээд баруун гар байхаар яадын,
Зочин [202.131.230.114] 2017/02/09
Barun gar ni baisan bol odoo boltol Tamgiin gazriin dargaa hiigeed yavj baih baisan! Ene hun AN bolohgui baigaag ni medreed uurchlult shinechleliin urialaad yavaad baigaam bish uu?!
Зочин [202.9.43.219] 2017/02/09
Demjij baina
Зочин [66.181.164.47] 2017/02/09
дэмжиж байна, гэхдээ 2-оос илүү хүн дэмий байх тээ
Зочин [211.36.152.156] 2017/02/09
Demjij bnaa
Зочин [66.181.187.203] 2017/02/09
Neg hugiin dunhuug l songochihgui ym San daa manai Mongols ard tumnee boddog ydirdagch er baigaagui shtee gehed hilsdehgui Ali degrees erh medeltnuud l turiin mungu gazar nutgaa tsulmuj irsniig tum mednrshtee
Зочин [66.181.164.47] 2017/02/09
Цагаан гуай боловсролтой мундаг хүн дээ. Цээжээ дэлдэж юмны өмнө гардаггүй нь л түүний буруу юм байгаан
Зочин [103.26.194.234] 2017/02/09
yaag unen, sanal 1 bn
Зочин [202.9.42.75] 2017/02/09
Зочин [202.126.91.96] 2017/02/09
3 eruhiilighcte tulj ajilij baisn en hun mongol ulsiig zegtslndee demjij ba
Зочин [202.179.31.10] 2017/02/10
Tsagaan eronxillegch boloh baytugay chorond orohguy bol ih iuum