Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..

Хэвийн боовны үнэ өсчээ

Үндэсний статистикийн хорооноос гаргасан судалгаанд энэ жилийн сар шинийн баярын ууцны дундаж үнэ192500 төгрөг буюу өмнөх оны үнэтэй харьцуулахад тогтвортой байгааг дурджээ. “Хүчит шонхор” худалдааны төвд овор хэмжээ бага ууц 120-150 мянган төгрөг, дунд хэмжээний ууц 180-200 мянган төгрөг, том овор хэмжээтэй ууцыг 250-280 мянган төгрөгөөр тус тус худалдаалж байна.
 
Харин баярын ширээний гол идээ болох хэвийн боовны үнэ нэг ширхэг нь дунджаар 2062 төгрөг байна. Хэвийн боовны үнэ харагдах өнгө зүс, амт, чанараас шалтгаалан өөр өөр байна. Хамгийн хямд үнэтэй хэвийн боов нь “Өгөөж чихэр боов” ХХК-ийх байгаа бол хамгийн үнэтэй нь “Бамбууш” ХХК үйлдвэрийнх байна. 2016 оны цагаан сарын өмнөх үеэс хэвийн боовны үнэ 5.5 хувиар буюу 107 төгрөгөөр өсчээ.
 
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)