Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Нийслэл кафе

Дрейк ирээдүйн эхнэртээ зориулж Hermеs брэндийн цүнх цуглуулдаг

The Hollywood Reporter сэтгүүлийн албан ёсны вебсайт дээр рэппер Дрейктэй хийсэн богино хэмжээний ярилцлага нийтлэгджээ. Дрейк сэтгүүлч Татьяна Сигелийг Торонто хот дахь орон сууцдаа урин, сонирхолтой яриа өрнүүлсэн байна.

Сэтгүүлчийн онцолж буйгаар Дрейкэд хүмүүсийн тэр бүр мэддэггүй маш олон нууц сонирхол байдаг гэнэ. Юуны түрүүнд дуучин Харри Поттерийн тухай цувралд ухаангүй дуртай бөгөөд "Philosopher's Stone" нэртэй нэгдүгээр номны хамгийн анхны хэвлэлийг олж авахаар дөрвөн жил хайсан. Гэхдээ таатай мэдээ дуулгахад Дрейк саяхан анхны хэвлэлийн эзэмшигчийг олсон ба тэрхүү эзэмшигч түүнд 160 000 доллараар номоо санал болгожээ. "Би тэр номыг заавал олж авах хэрэгтэй байна. Миний төрсөн өдөр тун удахгүй болно. Магадгүй би үүнийг өөртөө бэлэг болгон авна" хэмээн Дрейк хуваалцсан юм.

Рэпперийн бас нэгэн шинэхэн сонирхлын талаар дурдахад тэрээр сүүлийн үед кино урлагт хүчээ үзэхээр шийджээ. Дрейк яг одоогийн байдлаар "True Detective" ба "Mr. Robot" цувралуудын туслах продюсероор ажиллаж байгаа төдийгүй "Top Boy" цувралын гуравдугаар улирал дээр хувь нэмрээ оруулж байгаа гэнэ.  Өөрийн оролцсон «The Carter Effect» гэх сагсчин Винс Картерын тухай баримтат киногоо Netflix-ээр гаргах төлөвлөгөөтэй байгаа юм. Ярилцлагын төгсгөлд рэппер олон жилийн турш Hermиs Birkin гар цунхийг цуглуулснаа мэдэгдэж, ирээдүйд урт удаан хугацаанд хамт байх, хэн нэгэн чухал эмэгтэйд энэхүү цуглуулгаа бэлэглэх зорилготой буйгаа хэлжээ. Тэрээр одоо ч энэхүү алдарт гар цүнхийг цуглуулсан хэвээр байна.

Ц.Аюу

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)