Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Өдрийн төрх

Таканохана Ояката Сүмогийн холбооны ерөнхийлөгч болохын тулд Харүмафүжиг гүтгэжээ

Харүмафүжи Д.Бямбадорж Таканоива А.Баасандоржийг толгой руу нь пивоны шилээр цохиж хүнд гэмтэл учруулсан тухай мэдээлэл өнгөрсөн долоо хоногт дэлхийн хэвлэл мэдээллийн гол шуугиан байлаа. Уг явдалд Японы болон дэлхийн томоохон хэвлэлүүд Харүмафүжи Д.Бямбадоржийг буруутгасаар өнөөдрийг хүрсэн Японы сэтгүүлчид Харүмафүжи Д.Бямбадоржийн байрлаж буй газарт хэд хоног шавж KBS-ээс эхлээд зарим хэвлэл нь монголчуудын байр суурийг сонсохоор манай оронд хүрэлцэн ирээд байгаа. Өчигдөр буюу баасан гаригаас Японд эл асуудалтай холбоотой шинэ шуугиан дэгдэж хэргийн буруутнаар Таканоива А.Баасандорж түүний дэвжээний багш Таканохана Ояката нарыг буруутгаж эхэлжээ. Үйл явдлын талаар үнэн мэдээллийг өгөхөд Харүмафүжи Д.Бямбадорж Таканоива А.Баасандорж нар тухайн газарт байсан нь үнэн бөгөөд маргалдсан нь ч үнэн юм байна. Гэхдээ пивоны шилээр толгой руу нь цохисон гэдэг ор үндэслэлгүй мэдээлэл ажээ. Ам мурийж улмаар заамдалцан нэгнээ түлхэж, нудралцсан төдий асуудлыг Таканоива А.Баасандорж түүний дэвжээний багш Таканохана Ояката ашиглан ийм хэмжээний сенсаци дэгдээсэн байна. Уг нь Харүмафүжи Д.Бямбадорж асуудал үүссэний маргааш уучлал хүсч, ойлголцохоор Таканохана Оякатагийн дэвжээнд зугтжээ. Ингэх шалтгаан бий гэнэ. Тодруулбал, Таканохана Ояката удахгүй Сүмогийн холбооны ерөнхийлөгчид нэр дэвшихээр зэхэж буй юм байна. Ямар нэгэн саад тотгоргүйгээр Сумогийн холбооны ерөнхийлөгч болохын тулд, дэвжээнийхээ болоод өөрийнхөө нэр хүндийг өсгөхийн тулд ийнхүү ам мурийх төдий үйлдэл гаргасан Монголын хоёр сүмочийг ашигласан нь тодорхой болжээ. Таканохана Ояката нь сүмогийн ертөнцөд хамгийн хорчин гэдгээрээ алдартай нэгэн ажээ. Үүнийг нь ч батлах дараагийн баримт ил болоод байна. Тодруулбал, Таканоива А.Баасандоржийн гавал цуурч, хүнд гэмтэл учирсан гэх Японы шүүх эмнэлгийн дүгнэлт, тодорхойлолтыг багш Таканохана Ояката нь хуурамчаар үйлдүүлсэн нь илэрчээ. Магадгүй маргаан, зодооныг санаатай зохион байгуулсан уу гэдэг асуулт хүртэл тавигдан шалгах магадлалтай байгаа юм байна. Ийнхүү эл хэрэгт зөвхөн Монголын хоёр сүмоч бус Таканоива А.Баасандоржийн багш Таканохана Ояката болон шүүх эмнэлэг, дүгнэлт гаргасан эмч нь хүртэл гэрч, сэжигтнээр татагдан хамрах хүрээ нь тэлжээ. Одоогийн байдлаар Харүмафүжи Д.Бямбадорж цагдаагийн байгууллагад мэдүүлэг өгөөд байгаа мэдээлэл байна.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (13)
Зочин [27.123.214.80] 2017/11/19
Зочин [27.123.214.80] 2017/11/19
Япон хүн ч өөдгүй дээ
ЗЗочин [103.26.193.75] 2017/11/19
ЗЗочин [103.26.193.75] 2017/11/19
Тэгж л таараа
Зочин [66.181.180.112] 2017/11/19
Зочин [202.9.41.105] 2017/11/19
Худалаа даа Японы шүүх хуулын байгууллага шийдвэр гаргаагүй байхад ингэж хамаагүй бичиж болж байгаа юмуу даа Сумод олон монгол залуус байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй
Зочин [66.181.184.169] 2017/11/19
Зочин [103.229.120.170] 2017/11/19
Таканохана гэдэг нөхөр ч манай бөхийн холбооны Нямдоржийн араас орчихож дээ хөөрхий. Манай хэдээс хэн нь тийм юм заагаад өгчихөв. Энэ бөхийн холбооныхонтэнд хүртэл бөөстүүлээд
Нутгийн ах нь [59.153.113.38] 2017/11/18
Дрошоо орж яахна вэ. Монгол доо хүрээд ИР...
Зочин [202.9.40.166] 2017/11/18
Таканахана гэгч чинь ахыг хөөлгөж байсан хөгийн баас шүү дээ
Зочин [103.57.95.165] 2017/11/18
Хөөвөл 2ууланг н хөөсөн шудрага болно
Зочин [66.181.172.227] 2017/11/18
Hugiin yaponchuud
Зочин [66.181.182.80] 2017/11/19
Япончууд гээд байх юм байхгүй! Монголчууд өөрсдөөсөө буруугаа хай!